ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
1. ЕРӨНХИЙ ЗААЛТ
- Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Сүжони ХХК– н бүтээгдэхүүн үйлчилгээг болон харилцагч газруудын бүтээгдэхүүнийг www.sujoni.com вэбсайтаар дамжуулан борлуулах, хүргэх болон хэрэглэгч худалдан авахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулна.
- Энэхүү нөхцөл нь хэрэглэгч худалдан авалт хийх, вэбсайтаар үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсаны үндсэн дээр хэрэгжинэ.
- “sujoni.com” тэмдэгт нь Сүжони ХХК – ийн өмч байх бөгөөд энэхүү вэбсайтын баннер, нэр, лого, загвар зэргийг олшруулах болон өөр бусад зорилгоор ашиглахыг хориглоно.
- Энэхүү үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэнд Сүжони ХХК /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч гэх/ хамтран хяналт тавина
2. ВЭБСАЙТЫН ХЭРЭГЛЭГЧ БА ГИШҮҮНЧЛЭЛ
- Вэбсайт нь гишүүнчлэлтэй байна. Вэбээр үйлчлүүлэх буюу худалдан авалт хийхийг хүссэн ямар ч хэрэглэгч вэбийн гишүүн байх ёстой.
- Гишүүний мэдээллийн бүрэн бүтэн болон үнэн зөв байдлыг байгууллага цаг тухай бүрт шалгаж байх ба эдгээр мэдээлэл нууц байж, нууцлалыг байгууллага бүрэн хариуцна
- Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
- Нэг хэрэглэгч нэг л э-мэйл хаягаар гишүүн болох эрхтэй. Ашиглагдсан имэйл хаяг дахин өөр гишүүнчлэлд ашиглагдахгүй.
- Шинээр бүртгүүлж вэбийн гишүүн болмогц тухайн хэрэглэгчид данс үүснэ. Дансанд худалдан авалтын түүх, өөрийн мэдээлэл, хүргэлтийн хаяг зэрэг багтах бөгөөд картын ямар ч мэдээлэл хадгалагдахгүй.
3. ИНТЕРНЕТ ХУДАЛДАА
- www.sujoni.mn вэбсайт интернетээр дамжуулан Сүжони компанийн үндсэн бүтээгдэхүүн үйлчилгээг болон харилцагч газруудын бүтээгдэхүүнийг худалдаална
4. ҮНЭ, ТӨЛБӨР ТООЦОО
- Барааны үнэ тогтмол шинэчлэгдэж байх ба барааны үнэ дараах байдлаар худалдаалагдана.
1.2 Нийлүүлэгч байгууллагын бараа – тухайн нийлүүлэгч байгууллагын бусад салбар дэлгүүрүүдийн үнэтэй ижил үнээр борлуулагдана.
1.2 Компанийн бараа – үндсэн үнээр борлуулагдана.
1.3 Хэрэглэгч төлбөрийн дараах хэлбэрүүдийг www.sujonni.com -с худалдан авах боломжтой ба интернет банк, мобайл банкаар төлбөр хийх, эсвэл QR код уншуулах тохиолдолд гүйлгээний утга дээр өөрийн захиалгын дугаар болон утасны дугаарын заавал бичнэ.
5. ВЭБСАЙТЫН ЦАГИЙН ХУВААРЬ
- Вэбсайтын ажиллагаа: 24 цаг
- Бүх төрлийн бүтээгдэхүүний худалдаа: 24 цаг
- Бүтээгдэхүүн засвар үйлчилгээ: ажлын өдрүүдэд 09:30-20:00 цагийн хооронд, бямба гарагт 09:00-21:00 цагийн хооронд
6. Хүргэлтийн үйлчилгээний нөхцөл
- Sujoni.com нь хүргэлтийн үйлчилгээг Улаанбаатар хот, ховд аймагт үзүүлэх ба хэрэглэгчийн хүсэлтээр орон нутагт хүргэх тохиолдолд орон нутгийн унаанд дамжуулан хүлээлгэн өгөх ба дамжуулан хүргүүлснээс үүдсэн эрсдийг хариуцахгүй болно.
- Захиалгыг баталгаажуулсан хугацаа, тээвэрлэлт, аюулгүй байдал зэргээс хамаарч захиалгын төлбөрийг бүрэн төлсөн өдрөөс хойш бэлэн барааг Улаанбаатар хот, ховд аймагт 24-48 цагт хүргэнэ.
- Хэрэглэгч вэбсайтаас бараа үйлчилгээ захиалан хүргүүлэхдээ хүргэлтийн хаягийг үнэн зөв, дэлгэрэнгүй бичих мөн холбоо барих өөрийн болон хоёрдогч гар утасны дугаарыг бичиж үлдээх ба шаардлагатай үед хүргэлтийн ажилтан залгахад дуудлага хүлээн авах үүрэгтэй.
- Бараа хүргэгч барааг худалдан авагчид хүлээлгэн өгөхөөс өмнө хүлээн авагчийн утасны дугаар мэдээллийг шалгана. Худалдан авсан барааг бараа хүргэгч нь бүрэн бүтэн байдал, иж бүрдлийг нь сайтар шалгаж баталгаат засварын хуудсыг хэрэглэгчид хүлээлгэн өгнө.
- Хэрэглэгч нь худалдан авсан барааны бүрэн байдал, тээвэрлэлтийн гэмтэл болон дагалдах бэлэг урамшууллыг шалгаж хүлээж авсны дараа хүргэлтийн баримт дээр гарын үсэг зурснаар бүрэн бүтэн хүлээн авсанд тооцно.
- Хэрэглэгч хүргэлтээ ямар нэг шалтгаанаар аваагүй /утсаа аваагүй, хүргэлтийн хаягт очиход хүлээн авах боломжгүй байх г.м /тохиолдолд хүргэлт дараагийн өдөрт шилжүүлнэ.
7. Бараа солих ба буцаалт
- Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг баталгаажуулах хугацаа 1 хоног буюу 24 цаг байна. Худалдан авагч сэтгэл ханамжийн баталгааны хугацаанд буруу сонголт хийсэн бараагаа (хэмжээ, өнгө, гаднах үзэмж г.м) өөр бараагаар сольж авч болно. Бараагаа буцаан өөр бараагаар солих үед дараах шаардлагыг хангасан байна.
1.1 Ашиглаж хэрэглээгүй байх,
1.2 Шинэлэг байдлаа алдаагүй байх,
1.3 Гаднах хайрцаг, сав, баглаа боодол бүрэн бүтэн ба хэрвээ эдгээр шаардлагыг хангаагүй тохиолдолд гарах зардлыг харилцагч хариуцна.
2. Хүргэж өгсөн бараа үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын гэмтэлтэй тохиолдолд шинэ эсвэл ижил бараагаар үнэ төлбөргүй сольж өгөх бөгөөд хүргэлтийн төлбөрийг байгууллага бүрэн хариуцна.
3. Худалдан авагчийн буруугаас шалтгаалан буцаах тохиолдолд бараан дээр үнийн дүнгийн 3-15%-тай тэнцэх, худалдан авалт хийгээд хүргэлт, угсралт хийсний дараагаар буцааж байгаа тохиолдолд үнийн дүнгийн 10-15%-н шимтгэлийг суутгах ба барааг буцааж хүлээж авснаас хойш ажлын 7 хоногт багтаан худалдан авагчийн данс руу шилжүүлнэ.
4. Буцаалтын үнийн дүнгээс гүйлгээний нэмэлт шимтгэл /банкны шимтгэл хураамж (qpay, socialpay г.м), 1% – ийг хасч шилжүүлнэ.
5. НӨАТ – ийн баримт бүртгэгдсэн тохиолдолд НӨАТ – ийн 10% – ийн шимтгэлийг хасч шилжүүлнэ.
8. БАРИМТЖУУЛАЛТ
- Вэбсайт нь хэрэглэгч захиалга хийснээс хойш 48 цагийн дотор зааврын дагуу захиалгын нийт үнийн дүнг 100 хувь шилжүүлснээр урьдчилан хүлээн авснаар захиалгыг админ шалгаж баталгаажуулна.
- Бүх гүйлгээ, шилжүүлэг, бараа түгээлтийг байгууллагын санхүүгийн тамга бүхий баримтан дээр үндэслэнэ.
- Худалдан авагч барааг санхүүгийн тамга бүхий баримтын хамт хүлээн авна.
- Баримт нь бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийсэн цорын ганц баталгаа болно
- .Хэрэглэгч “sujoni.com” цахим худалдааны системийг ашиглан 24 цагийн аль ч цагт, хэдэн удаа ч захиалга хийж болно.
- Захиалгын төлбөр 24 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдана. Цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд хэрэглэгч хүсвэл захиалгыг дахин шинээр хийх боломжтой.
- Хэрэглэгч нь худалдан авалтын захиалгатай холбоотой асуудлаар ажлын өдрүүдэд 09:30-20:00 цагийн хооронд, бямба гарагт 09:00-21:00 цагийн хооронд sujoni solutions пэйж хуудас, вебсайтын чат болон 7255-6106 утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах боломжтой.
9. БУСАД ЗААЛТ
- Худалдан авагч худалдан авсан бараа нь төсөөлж байснаас өөр, сэтгэл ханамжгүй байвал барааг зөвхөн 24 цагийн дотор буцаах эрхтэй.
- Хэрэглэгчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг вэбсайтын үйлчилгээний нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ.
- Хэрэглэгч санал хүсэлт, асуулт, лавлагааг e-мэйл болон чат ашиглан мөн 7570-3535 утсаар оператортой холбогдон хийж болно.